Монголын сэхээтний залгамж-оюутан би өөрийн үүрэг хариуцлагыг гүнээ ухамсарлаж, эх орныхоо эзэн нь болж амьдарна.Үүний тулд
Тунхагласан: МУИС-ийн оюутны холбоо, оюутан конгресс
Боловсруулсан: М.Гал-Арив
<<-Буцах
- Оюутан би –Өөрийн авьяас чадвар, хүсэл сонирхол, нийгмийн эрэлт шаардлагад нийцсэн мэргэжлийг сонгон, олон улсад өрсөлдөх чадвартай боловсон хүчин болохоор шамдан cуралцана.
- Оюутан би-Өөрийн өвөг дээдсийнхээ бүтээсэн гайхамшигт түүхийг судлаж, мөн чанар,үзэл сургаалийг нь ойлгоно.
- Оюутан би-Даяаршиж буй дэлхийн салшгүй нэг хэсэг гэдгээ ухамсарлаж,гадаад хэл, мэдээллийн технологийн дэвшилтэт хэрэгслүүдийг эзэмшинэ.
- Оюутан би-Дэлхийн соёлт хүн төрөлхтөн, ухаант ардынхаа оюуны оюуны их өв сан болох урлагийг шимтэн сонирхогч байна.
- Оюутан би-Өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн учир холбоог дээдэлж, ахмадаа хүндлэн, хойчдоо үлгэрлэнэ.
- Оюутан би-Байгаль эхийн үр сад гэдгээ ухамсарлан,экологид сөрөг нөлөө бүхий бүхий л үйлдэл, хэвшлээс татгалзагч, газар нутгаа хайрлан хамгаалагч байна.
- Оюутан би-Хүнлэг ёсыг харилцааныхаа мөн чанар хэмээн үзэж, бусдыг хүндэтгэж, бусдаар хүндэтгүүлэгч байна.
- 8.Оюутан би-Ардчилал, шударга ёс, тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөг хамгаалагч, аливаа бурангуй ёс, харгис дэглэмийг эсэргүүцэгч байна.
- 9.Оюутан би-Өөрийн эрүүл мэндэд анхаарч, бие бялдраа чийрэгжүүлэн хөгжүүлнэ. Оюутан бид –Энэхүү эрмэлзлэлийг биелүүлж, эх орныхоо түүхийг бүтээгч, хөгжлийг хөдөлгөгч хүч нь байж,хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлнэ.
Тунхагласан: МУИС-ийн оюутны холбоо, оюутан конгресс
Боловсруулсан: М.Гал-Арив
<<-Буцах