Apache, Mysql, Php нь dynamic веб (товчхондоо database бүхий веб) хийхэд ашиглагддаг нээлттэй програм хангамжуудын цогц юм. Apache, MySql-нь бусад програм хангамжуудын адил стандарт инсталлер-ийн тусламжтайгаар төвөггүй сууна. Харин PHP-ийн хувьд бол гараар суулгах, installer ашиглах гэсэн 2 янзаар суулгадаг. Энд гар аргаар суулгах тухай бичлээ. PHP-ийг суулгахын өмнө Apache server, MySql -ээ суулгасан байх хэрэгтэй. Ингээд юуны өмнө гар аргаар суулгахад зориулагдсан win32 binary файл-уудаа С: дотроо С:\РНР гээд хавтасруу хуулна. Дараа нь Apache серверээ stop хийж унтрааж байгаад С: ... apache2\conf хавтаснаас httpd.conf файлыг олж нээгээд
#AddType allows you to add to or override the MIME configuration.... гэсэн хэсгийн доор байгаа
AddType application/x-compress .z
AddType applicaton/x-gzip . gz. tgz
гэсэн хэсгийг олж доор нь нэг хоосон мөр аваад
ScriptAlias /php/ "c:/php/"
AddType application/x-httpd-php .php
Action application/x-httpd-php "/php/php-cgi.exe"
Дээрх мөрүүдийг хуулж тавина. Тэгээд httpd.conf файлаа хадгалж хаагаад Apache серверээ старт хийнэ. Энэ бол суулгах үндсэн ажиллагаа бөгөөд одоо PHP зөв суусан эсэхийг шалгах хэрэгтэй. Үүний тулд:
Windows-ийн Notepad програмийг нээж доорх кодыг бичнэ.
phpinfo();
?>
Notepad дээр үүсгэсэн файлаа Apache server-ийн apache2\htdocs хавтас дотор test.php гэж нэрлэж хадгалаад хаана.
Тэгээд Internet Explorer оо нээгээд
http://localhost/test.php
гэж бичээд enter дарахад РНР-н тохиргооны мэдээлэл гарч ирж байвал РНР чинь зөв суусан байна гэсэн үг. Тэр мэдээлэл дотор MySql-тэй холбогдож байгаа эсэх талаар дэлгэрэнгүй хүснэгтэн мэдээлэл гарна. Тийм зүйл байхгүй байвал чи РНР суулгасан
С:\РНР фолдер дотроосоо php.ini файлыг олж
; Dynamic Extensions ;
гэсэн хэсгээс
;extension=php_mysql.dll
мөрийн өмнөх ; тэмдгийг арилгаад php.ini файлаа хадгалаад хаана.
Ингээд та dynamic веб хийх эхний алхамаа хийлээ.
Энэ тухай илүү дэлгэрэнгүйг РНР-ийн веб-ээс уншиж болно.
<<-Буцах